САНАЛ асуулга
Манай зочид
|
||||||||||||
Хүйн холбоо
Сүүлийн жилүүдэд эхийн сүүг өтгөрүүлсэн, хуурайшуулж нунтагласан болон зохиомол сүүн тэжээлээр орлуулах нь их болжээ. Эхийн сүүг орлуулах зорилгоор бүтээсэн сүүн тэжээл нь янз бүрийн аргаар өөрчлөн боловсруулсан үнээний сүү, зарим тохиолдолд яманы сүү байдаг. Сүүг ихэвчлэн цөцгийн тос эсвэл амьтан ургамлын гаралтай бусад тос, аминдэм болон зарим төрлийн шимт бодистой хольж бэлтгэдэг байна. |
|
Эхийн сүү нь нялхас болоод бага насны хүүхдийн хувьд юугаар ч орлуулашгүй хоол бөгөөд хүүхдийн бие махбод, сэтгэл зүйн хэрэгцээг бүрэн хангах чадвартай. Эхийн сүү нь өвчин үүсгэгч нян, вирус, мөөгөнцрийн эсрэг хамгаалах бодис агуулдаг тул суулгалт, чихний үрэвсэл, амьсгалын замын халдварт өвчнөөс бага насны хүүхдийг урьдчилан сэргийлэх чадвартай. |
|
Жирэмсний эхний сараас эхлэн хөхөнд өөрчлөлт орж эхэлдэг. Хөх эмзэг болж томрох, хөхний толгой нөсөөжих нь жирэмсний үед гарах эхний шинж тэмдгүүд юм. Жирэмсний эхний саруудад хөхөөр оролдож, толгойг нь гаргах гэж иллэг хийх шаардлагагүй. Яагаад гэвэл энэ нь жирэмсний тээлтийн явц болон хөхөнд уураг боловсрох үйл явцад муугаар нөлөөлж болох юм. Жирэмсний тээлтийн гурван сард хөхөнд язралтын эсрэг зориулалтын тос түрхэж, зөөлөн иллэг хийж болно. Хөхний шигдсэн толгойг гаргахдаа хөхний толгойн нөсөөт хэсгээр дарж иллэг хийн, толгойг имэрч, зөөлөн татаж болно. Хүчтэй үрж, зулгааж имэрвэл хөхний арьс язарч, уураг хугацаанаас өмнө ялгарч болзошгүй. |
|
Шинэ хүүхэд мэндэлж төрөхөөс илүү гайхамшиг гэж үгүй.Нярай хүүхдийн онцлог Зулай: Хүүхдийн толгой дээр духны дээхэн талд дух, зулай ясны хооронд ясгүй зөвхөн арьсаар хучаастай байх бөгөөд түүнийг зулай гэнэ. Зулай нь эмзэг зөөлөн учраас хүүхдийн амьсгалын аясаар хонхолзоно. Хүүхэд нэг нас хүрэх үед зулай битүүрнэ. Зулай дээр дарж оролдсоны хэрэггүй. |
|
Жирэмсний хяналтад орохын ач холбогдол
|
|
| Display: |
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |
Жирэмсний эхний сараас эхлэн хөхөнд өөрчлөлт орж эхэлдэг. Хөх эмзэг болж томрох, хөхний толгой нөсөөжих нь жирэмсний үед гарах эхний шинж тэмдгүүд юм. 
