This text will be replaced
САНАЛ асуулга
Манай сэтгүүлийн талаар мэдээллийг хаанаас авсан бэ?
  Тараах материал
  Найзаасаа
  Хөдөлгөөнт сурталчилгаа
  FM Радио
  Телевиз
  Интернэт
 
Манай зочид
Өнөөдөр 63
Өчигдөр 379
Энэ 7 хоног 442
Энэ сар 1668
Нийт 178480
Икс үеийнхэн

Ýöýã ýõ÷¿¿äýä ºñâºð íàñíû õ¿¿õäèéã îéëãîõ õýö¿¿, áýðõøýýëòýé áàéäàã. Òýä “õ¿¿õýä áàãà áàéõäàà àìàð áàéæ äýý” ãýæ ÿðüöãààäàã. Ãýâ÷ òýäíèé ñýòãýö, ôèçèîëîãèä ãàð÷ áóé ººð÷ëºëò¿¿äèéã ñàéí ìýääýã õ¿ì¿¿ñò ºñâºð íàñíû õ¿¿õýäòýé õàðüöàõ íü òèéì ÷ õýö¿¿ áèø. Èíãýýä øèëæèëòèéí áóþó ºñâºð íàñíû õ¿¿õäèéí íýã ÷óõàë îíöëîãèéã òà á¿õýíä õ¿ðãýå. 

Нэмсэн: 2011-02-23 23:14 Мэдээ нэмсэн: guyen Үзсэн:: 517 дэлгэрэнгүй

       Өсвөр насныхны дунд бэлгийн харилцаанд орох явдал түгээмэл байдаг. Гэхдээ тэд гэнэн томоогүй хүүхдийн зангаасаа болж алдаж эндэн хүүхдээрээ хүүхэдтэй болох эсвэл бэлгийн замын элдэв өвчин авах тохиолдол бий. Зарим тохиолдолд тэд эдгээр эрсдлийг мэддэг ч ичсэнээсээ болоод бэлгэвч хэрэглэх зэрэг хамгаалах аргуудыг хэрэглэж чаддаггүй байна. Тухайбал, өсвөр үеийн хүүхдүүдэд бэлгэвч авахаас эхлээд л бэрхшээл гардаг. Наад зах нь бэлгэвч асууж авах, лавлахаас ичдэг. Үүний дараа гардаг хамгийн том бэрхшээлтэй асуудал бол найз охинтойгоо, найз хөвгүүнтэйгээ бэлгэвч хэрэглэх талаар ярилцаж, зөвшилцөх явдал юм.
Нэмсэн: 2010-07-16 17:47 Мэдээ нэмсэн: guyen Үзсэн:: 319 дэлгэрэнгүй

       Өсвөр үеийнхэн ямар нэгэн тоглоом тоглосноор бодит амьдралаас авдаг стрессээ тайлж чаддаг учраас тэд тоглох дуртай байдаг. Бодит байдалд сэтгэл дундуур байх нь их байх тусам түрэмгий хэрцгий тоглоомонд автдаг. Хэрэв хүүхэд тань стрессээ тоглоомоор тайлж байгаа бол нас биед хүрсний дараа стрессээ тайлах аргаа компьютерээс өөр зүйлээс олж чаддаггүй. Тиймээс эцэг эхчүүд эхлээд хүүхдэд байгаа стрессийн учир шалтгааныг олж стресс тайлах олон төрлийн аргыг хүүхэдтэйгээ хамт хайж олоорой.
Нэмсэн: 2010-07-16 17:45 Мэдээ нэмсэн: guyen Үзсэн:: 325 дэлгэрэнгүй

       Охидын өсөлт хөгжил хийгээд бэлгийн бойжилт нь хөвгүүдийнхээс арай эрт явагддаг. Энэ нь эмэгтэй хүний байгалиас заяасан бие организмын онцлогтой холбоотой байдаг. Тухайлбал охидын бэлгийн бойжилтын үе 8-9 насанд эхэлж 17-18 насанд дуусдаг.
Нэмсэн: 2010-07-16 17:42 Мэдээ нэмсэн: guyen Үзсэн:: 453 дэлгэрэнгүй

Өсвөр насанд маш олон бэрхшээл тулгардаг гэдгийг бид сайн мэднэ. Тиймээс эцэг эхчүүд та бүхэн өсвөр насны хүүхэддээ доорх зөвлөгөөнүүдийг өгөөрэй.

1. Өөрийнхөө зан араншинг зөв жолоодож сурахад нь тусал.
2. Ёжтой болон өөрт хэрэггүй үгнээс зайлсхийж сурга. Бусдын хэлсэн эвгүй үгнээс болж хүүхдийн сэтгэхүйд ноцтой өөрчлөлт гарах тохиолдол бий.
3. Бусадтай саналаа хуваалцаж сурга.
Нэмсэн: 2010-07-16 17:28 Мэдээ нэмсэн: guyen Үзсэн:: 327 дэлгэрэнгүй

Өсвөр насныхан хэмээх тодотголд 12-18 насны охид хөвгүүдийг хамруулан авч үздэг. Эдгээр  өсвөр насны охид хөвгүүдэд сэтгэлзүйн эерэг сөрөг олон өөрчлөлтүүд гардаг.
Нэмсэн: 2010-07-16 17:24 Мэдээ нэмсэн: guyen Үзсэн:: 598 дэлгэрэнгүй

       Өсвөр нас бол бэлгийн хоёрдогч шинж илрэх үеэс бэлгийн болон нөхөн үржихүйн бүрэн бойжилтын үе рүү, хүүхэд наснаас нас бие гүйцсэн том хүн болох үе , хүний хараа хяналт асаргаанд байсан үеэс харьцангүй бие даасан байдалд шилжих шилжилтийн үе байдаг бөгөөд энэ үед тэдний гаргасан шийдвэр нь амьдралынх нь сайн сайхан байдал, хувь заяанд урт богино ямар нэг хугацаагаар нөлөөлдөг учраас маш эмзэгхэн, эрсдэлтэй, хариуцлагатай үе юм. Өсвөр нас гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 10-19 насыг хамруулан тодорхойлсон байдаг. Өсвөр насны дунд өвчин эмгэг тусч, эрүүл мэндэд нь аюул занал учрах нь  бусад насныхнаас харьцангуй бага боловч архи тамхи хэрэглэх, хөдөлгөөн дутагдах, зөв зохистой хооллож чадахгүй байх, бэлгийн харьцаанд эрт орох, хар тамхи, мансууруулах бодисонд донтох, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осолд орох гэх мэт эрүүл бус зан үйлтэй холбоотой гарах эрсдэл тэдний дунд өндөр байдаг. Хүн бүр математикч, эмч, багш болох албагүй ч хүн бүр иргэн, эцэг эх болдог болохоор хүн болж төлөвших эх суурь тавигддаг өсвөр насыг анзаарахгүй орхиж  болохгүй юм.
Нэмсэн: 2010-06-16 12:19 Мэдээ нэмсэн: guyen Үзсэн:: 536 дэлгэрэнгүй

Display:
Нүүр хуудас     Буцах     Дээш буцах