|
||||||||||||
2009 оны байдлаар шүүхээр шийдвэрлэгдэж буй 10 хэрэг тутмын 4 нь гэр бүлийн маргаан байна. Та энэ тоог хараад ямар их тоо вэ гэж бодож байна уу? Тэгвэл энэ гашуун ч гэсэн яалт ч үгүй үнэн. Гэр бүл болж, өрх гэрээ төвхнүүлж, амьдралын төлөө зүтгэх шантаршгүй эрчүүд, эмэгтэйчүүд өнөө цагт цөөхөн болжээ. Гэхдээ “насанд хүрсэн эр, эм хоёр сална уу нийлнэ үү хэнд ямар хамаа байна” гэж зарим нэг нь бодож байгаа байх. Гэхдээ гэрлэлт цуцлуулсны хортой үр дагавар нь хүүхдэд нөлөөлж байгааг та бүхэн ойлгоно биз. Эцсийн үр дүнд гарах эрсдлийг хэн ч тооцоолохгүй байгаа нь туйлын харамсалтай. 1990 оны үед зах зээлийн хомрогон дунд ухаан орж байсан өсвар насны 10 хүрч байсан хүүхдүүдэд нийгмийн таагүй хэцүү мөчлөг таарч эцэг эх нь урагшаа, хойшоо наймаа хийж үр хүүхдээ халамж, хүмүүжлээр дутаасан нь өнөөгийн байдалтай холбоотой гэж үзэж байна. Эдгээр хүүүхдүүд нь 2005-2009 он гэхэд 25-30 нас хүрч хийж бүтээх сурах насандаа эцэг эх болж, санхүү эдийн засгийн асуудал хийгээд бусад нөхцөл байдлаас шалтгаалж гэрлэлтээ цуцлуулах явдал их байна. |
|
Хоол хийж зогсоо эмэгтэйн нэрийг Хулан гэнэ. Хулан 16 настай охин, 3 настай хүүгийн хамт амьдардаг өрх толгойлсон, амьдралын төлөө зүтгэж яваа жирийн нэг Монгол эмэгтэй. Хулан хүүгээ хажуу айлын Долгор эмгэнд харуулаад зах дээр жаал жуул юм зарж 2 хүүхдээ тэжээнэ. Зах тараад санд мэнд гүйж ирээд хүүхдүүддээ хоолыг нь хийж зогсоо нь энэ. Гэрт идэх талх, уух ус ч байхгүй байлаа. Уг нь Хулангийн охин Сарнай ухаан орж амьдралын наад цаадахыг ойлгохтойгоо болсон 8-р ангийн охин. “Ядаж гэртээ ус аваад тавьчихад яанаа” гэж Хулан дотроо уурлаж уцаарлахын зэрэгцээ “за яахав дээ бас сургууль соёл, хичээл ном гээд завгүй л байдаг байлгүй дээ” гэж хайрлах сэтгэл тархинд нь цухас хийнэ. |
|
| Тансаг 3 давхар хувийн байшинг нь тойрсон мод бут, том төмөр хашаа, 2 том нохой, хүүхдийн гулсуур, шорлог хийх талбайтай, хотоос жаахан зайдуу тансагхан амьдрах энэ айл Батаагийнх. Батаа эхнэр Сүрэн, 4-13 насны гурван хүүхдийн хамт аятайхан амьдарчихна аа. Нар сар нь тэгшхэн нэгэн сайхан өдөр Батаагийн бизнес бүтсэн тул найз нарын хамт жаахан наргиж гэртээ харьтал Сүрэн ирээгүй байна. Хар төрөхийн зэрэгцээ шөнийн 24 цагт ирээгүй эхнэртээ улам ч их уур нь хүрч хүлээн суутал Сүрэн орж ирлээ. Батаа: |
|
Д нь 32 настай, эмэгтэй, эрхэлсэн ажилгүй, өрх толгойлсон эмэгтэй. Тэрээр бусадтай нийлэн өөрийн төрсөн охин болох 2 настай Г-гээр гуйлга гуйлгаж, олсон мөнгөөр нь архи уудаг байсан. Д-ийн төрсөн ах шүүхэд хандан Д-ийн эх байх эрхийг хасуулахаар өргөдөл өгч, шүүх асуудлыг өргөдлийн дагуу шийдвэрлэжээ. |
|
|
|
|
|
| МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ГЭР БҮЛИЙН ТУХАЙ 1999 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хот НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1 дүгээр зүйл.Хуулийн зорилт 1.1.Энэ хуулийн зорилт нь гэрлэх, гэрлэлт дуусгавар болох, гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох журам, нөхцлийг тогтоож, гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус харилцаа, хүүхэд үрчлэх, гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 2 дугаар зүйл.Гэр бүлийн тухай хууль тогтоомж 2.1.Гэр бүлийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. 3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёо 3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: 3.1.1."гэрлэлт" гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг; 3.1.2."гэр бүл" гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг; 3.1.3."гэрлэгчид" гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг; 3.1.4."гэр бүлийн гишүүн" гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг; 3.1.5."төрлийн хүн" гэж гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг; 3.1.6."садангийн хүн" гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг; 3.1.7."овог" гэж нэг өвөг дээдсээс гаралтай эцгийн талын холбоо бүхий бүлэг хүмүүсийн дунд үе уламжлан хэрэглэгддэг нэрийг; 3.1.8."хүнд нөхцөлд байгаа хүүхэд" гэж Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль1-ийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүүхдийг. 4 дүгээр зүйл. Гэрлэлт, гэр бүлийн харилцааны зарчим 4.1.Гэрлэлт нь тэгш эрх, сайн дурын харилцаан дээр үндэслэнэ. 4.2.Иргэнийг гэрлэхэд нь үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхахыг хориглоно. 4.3.Гэр бүл нь нийгмийн үндсэн нэгж мөн. 4.4.Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална. 4.5.Хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх, түүний эрх, ашиг сонирхлыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ. 4.6.Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн гэр бүлийн харилцаанд Монгол Улсын иргэнтэй адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээнэ. 5 дугаар зүйл.Гэр бүлийн эрхийг хамгаалах 5.1.Шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль-д заасны дагуу гэр бүлийн эрхийг хамгаална. 5.2.Төрийн захиргааны болон нийгмийн халамжийн байгууллага нь энэ хуульд заасны дагуу гэр бүлийн эрхийг хамгаална. |
|
| Display: |
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |