САНАЛ асуулга
Манай зочид
|
||||||||||||
Эмэгтэйчүүдийн булан
Эзэгтэй танд гэр бүлийнхэндээ зориулан "Сонгинотой талхан шөл" хийх аргыг толилуулж байна. Энэхүү хоолыг хийхэд танд нэг ширхэг бөөрөнхий талх, 50 грамм хонины мах, 60 грамм сонгино, 20 грамм мөөг, 5 грамм мөөгний зутан түүнчлэн мэдээж чимх давс хэрэгтэй. За ингээд хоол хийх дараалалдаа орцгооё. |
|
Үг зөрөлдөхгүй, хааяа муудалцдаггүй гэр бүл гэж байдаг юм уу? Бараг үгүй л байх. Мэдээж хэрэг хэзээ ч хэрүүл маргаангүй байвал сайхан л даа. Гэхдээ маргасан ч буулт хийдэг, нэг нэгнээ уучилж чаддаг байх хэрэгтэй биз дээ? Гэр бүлийн бүхий л уур амьсгал, аз жаргал эв нэгдэл нь эхнэр хүний гарт байдаг. Угаасаа бүсгүй хүн л ертөнцийг зөөллөж байдаг хойно. Хайртынхаа түлхүүрийг яаж олохыг од гаригс танд зөвлөж байна. Гэр бүлийн чинь аз жаргал таны гарт бүсгүй минь. Амжилт хүсье. |
|
G хэмээн нэрлэгдсэн биеийн нэгэн цэг эмэгтэйчүүдийг дур ханахад тусалдаг гэж зарим эрдэмтэд үздэг. Ер нь эмэгтэй хүнд дээрх цэг байдаг эсэх тухай маргаан тун их. Эмэгтэйчүүдийн анагаах ухаан(гинеколог)-ы ихэнх лавлах бичигт энэ нэр томъёо огт байдаггүй бөгөөд анагаахын их сургуулийн оюутнуудын гарын авлагад энэ тухай тэмдэглэгдсэн нь үгүй. Мөн нэг ч мэс засалч энэ цэгийг харж, нэг ч эмгэг судлагч хүний биеэс энэ цэгийг илрүүлээгүй юм. Тэгвэл нөгөө талаас нь харвал олон эмэгтэйчүүд өөрийн сексийн туршлага дээрээ үндэслэн үтрээний үүдэвчний ойролцоо тодорхой нэг цэгт хүрэхэд дур ханадгийг баталсан нь бий. Тэгээд ч зогсохгүй энэ цэгээс авсан дур ханалт бусад цэгээс авсан дур ханалтаас өөр, илүү хүчтэй байдаг гэж нотолдог. Тийм учраас маш өндөр мэдрэмжтэй, мэдрэл, сэрлийн тэр цэгийг G хэмээн нэрлэдэг ажээ. G цэг үнэхээр байдаг гэх баталгаа бий юу? |
|
Гайхамшигтай ганц бие эрийн тухай үзэл заримдаа зүгээр л үлгэр шиг санагдах нь бий. Хэзээ л эр хүнд хэн ч хэрэггүй, өөрөө бүгдийг нь хийж чаддаг байлаа даа. Энэ эрчүүд чинь өөрийгөө аль ч насандаа эгээ л ээжийнхээ эрх хүү хэвээрээ байгаа юм шиг санаж явдаг улс. Тэдэнд ээж шиг нь эмэгтэй үргэлж хэрэг болдог шиг. Тийм хүн олдохгүй байвал сэтгэлийнхээ гүнд танилцсан эмэгтэй рүүгээ "ээж шиг маань намайг хайрлаж, халамжилж бас үнэнч байж чадах болов уу" хэмээн горьдлогын галаа асааж ядан ширтэн суудаг өрөвдмөөр хүмүүс. Ээж шиг нь түүнийг хааяа зандарч, заримдаа залж, зөвлөж, ихэнх үед нь зүгээр л өмнө нь гүйж, хамгийн хүнд асуудлыг нь сэтгэл харамгүй шийдэж өгдөг тийм хүн тэдэнд үнэхээр ус, агаар мэт хэрэгтэй болдог байх. Нэгэн танил эр маань 40 эргэм насандаа хань ижлээ алдаж, тун харамсалтай явдал тохиолдсон юм. Гашуудал өндөрлөөд удаагүй байхад өнөөх эр угааж цэвэрлэх, хоол унд бэлдэх гээд халамж анхааралгүйгээр ганцаараа огт байж чадахгүйгээ ойлгоод шууд л хань хайж эхэлж билээ. Тэгээд халамжтай байж магадгүй нэг аятайхан бүсгүйг өөрийн болгож, өөд болсон эхнэрийнхээ үйл хэргийг залгамжлах замд нь оруулж чадсан юм. Тэр эрийг таньдаг мэддэг бүх хүн л "Ашгүй дээ, одоо л аяга таваг нь цэвэрхэн, сандал ширээ нь байрандаа байдаг болох нь" гэж ярьдаг байж билээ. |
|
Ресторанд үдийн зоог барина гэдэг нь ердийн кафед хооллохтой адилгүй. Тиймээс бүсгүйчүүд бид тансаг ресторанд ороод соёлтой хооллох дүрмийг мэддэг байхад илүүдэхгүй. Ямар хувцастай явах вэ? Та эмэгтэйлэг, сонгодог стильтэй бол энэ асуудлыг шийдэхэд төвөггүй байх болно. Ажлын болон нямбай бус хувцаслах нь мэдээж тохиромжтой биш. Таны хувцас дэгжин байснаар та ямар ч ресторанд өөртөө итгэл бүхий байх болно. Мөн шилэн оймс, болон өндөр өсгийтэй хэрнээ хөлд эвтэйхэн гутал өмсөж, үнэртэй ус түрхэхээ бүү мартаарай. Ажил хэрэгч уулзалтанд явж буй тохиолдолд чанартай, жижгэвтэр цүнх барих нь зохимжтой. Хэрвээ та урт үстэй бол үсээ эвтэйхэн шуун, гоёмсог хавчаар зүүвэл танд үс засалтын тал дээр санаа зовох зүйлгүй бөгөөд үс хоол руу орох вий гэж айх зүйлгүй байна. |
|
Та заримдаа амттан идмээр санагдавч өөрийгөө таргалах вий, биеийн галбирт нөлөөлөх вий гэж санаа зовдог уу. Тийм бол амттан болгон хор уршигтай, муу нөлөөтэй биш бөгөөд харин ч зарим нь танд ашигтай гэдгийг мэдэхэд илүүдэхгүй. Байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг заавал шоколад, чихэртэй хольж идэх хэрэггүй. Зүгээр л самар, бүйлс худалдаж аваарай. Эдгээрт өөх тосноос гадна таны биед хэрэгтэй уураг ихээр агуулагддаг тул та удаан хугацаанд өлсөхгүй явж чадна. Самрыг хатаасан жимстэй ээлжлэн идвэл хүний биед тустай. Нэг аяганд 6 ширхэг жимс, нэг газрын самар хийгээд дээрээс нь жимстэй тараг хийн хольж идээрэй. Амттай, биед сайн мөн удаан өлсөхгүй. Гэхдээ биед сайн зүйл идэж байна гэж бодолгүй бас дэглэм барих хэрэгтэй. |
|
Бүсгүйчүүд бидэнд эрчүүдийг татдаг олон чанар бий. Өөртөө итгэлтэй байх, сайхан инээмсэглэх, биеэ цэвэр цэмцгэр авч явах гээд бидний сайхан зан чанарт эрчүүд дуртай байдаг. Харин тэд бидний юунд дургүй байдаг талаар та мэдэхийг хүсэж байна уу? Тэгвэл магадгүй жаахан хатуу ч үнэний ортой байж болох доорх зүйсийг та анхаараад нэг уншаарай. |
|
Бүсгүйчүүд бидний хувьд үргэлж хэн нэгний халамжинд байж хайрыг нь хүртэнэ гэдэг бол аз завшаантай хэрэг. Харин энэ бүхнийг авахын хажуугаар өөрийгөө хэрхэн хүндэтгүүлж сурах вэ гэдэг асуултын хариуг чамд өгч байна. Анхны уулзалтаараа л өөрийгөө бусдаас онцгой нэгэн гэдгээ мэдрүүлэх хэрэгтэй. Гэхдээ энэ бол гаж зан араншин гаргаж, өвөрмөц донж маягтай байна гэсэн үг биш юм. Харин түүний оюун ухаанд нь өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж, төгс төгөлдөр эмэгтэй хүн гэдэг чинь би байна гэдгийг мэдрүүлж өгөхөд оршино. |
|
Шvд нь зєвхєн амны хєндийн бvрэн бvтэн байдлыг илтгэх vзvvлэлт тєдий бус юм. Мэдрэлийн ядаргаа, vргvйдэл vvсэх, элэг цєс, бєєрний ажиллагаа алдагдах зэрэг маш олон зvйл шvднээс шалтгаалдаг. Тэр ч байтугай сексийн чадавхи сайтай эсэх, бэлгийн хичнээн хамтрагчтайг ч шvдээр нь мэдэж болдог байна. |
|
Та доорх сонжоонд хариулахдаа хариултыг A - (Тийм) эсвэл В - (vгvй ) гэж тэмдэглэ. Аль болох шударга хариулахыг хичээгээрэй.
|
|
Бүсгүй минь нөхрөө өөртөө цоо шинээр дурлуулж болох доорх зөвлөмжүүдийг анхааран уншаарай.
|
|
Өндөр өсгийтэй гутлыг хүмүүс янз бүрээр л үнэлдэг. Зарим нь эрүүл мэндэд муу, сөрөг нөлөөтэй гэж байхад зарим нэг нь тийм ч муу биш гэх нь бий. Тиймээс та бүхэндээ тодорхой мэдээлэл өгөхийг зорьлоо.Өндөр өсгийтэй гутлыг хүмүүс янз бүрээр л үнэлдэг. Зарим нь эрүүл мэндэд муу, сөрөг нөлөөтэй гэж байхад зарим нэг нь тийм ч муу биш гэх нь бий. Тиймээс та бүхэндээ тодорхой мэдээлэл өгөхийг зорьлоо. |
|
Нөхөрт гарахгүй байгаа бүсгүйчүүдээ наашаа суугаарай. Доорх дутагдлууд өөрт чинь байгаа юм биш биз. Хэрэв тийм бол нөхөрт гарахын тухайд мөрөөдөөд ч хэрэггүй гэнэ шүү. |
|
Эрэгтэй, эмэгтэй хvмvvсийн харьцааны талаар мэргэшсэн АНУ-ын профессор Барбаре де Анжелес олонхи эмэгтэйчvvд "халамжтай сайн" эхнэр болох гээд єєрийн мэдэлгvй алдаа гаргадаг болохыг онцлон тэмдэглэжээ. |
|
Эмэгтэйчүүд бид оворгүй
Эмэгтэйчүүд бид оворгүй, сэтгэл булаам харагдахыг алхам тутамдаа мөрөөдөж явдаг гэхэд хилсдэхгүй. Гэтэл үүнийг амьдралд хэрэгжүүлэх бололцоо тэр болгон байдаггүй. Гэр орон, ажлын ачаалал гээд ядарсандаа будаг шунхаа ч арилгалгүй унтчихдаг тал бий. Гэхдээ оворгүй сайхан харагдахад олон цаг толины өмнө суух, өдөр бүр гоо сайхны газраар явах шаардлагагүй. Та зөвхөн өдөр тутмын амьдралдаа зөв дэглэм баримталж, аар саархан зүйлээр л өөрийгөө тордоход хангалттай. Бүсгүй таньд дараах зөвлөмжүүдийг санал болгож байна. |
|
| Display: |
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |