This text will be replaced
САНАЛ асуулга
Манай сэтгүүлийн талаар мэдээллийг хаанаас авсан бэ?
  Тараах материал
  Найзаасаа
  Хөдөлгөөнт сурталчилгаа
  FM Радио
  Телевиз
  Интернэт
 
Манай зочид
Өнөөдөр 17036
Өчигдөр 109
Энэ 7 хоног 17545
Энэ сар 22324
Нийт 199136
Нүүр хуудасАхимаг ба өтөл насны бэлгийн амьдрал
Ахимаг ба өтөл насны бэлгийн амьдрал

Ахимаг болон өтөл насны бүлэгт багтдаг хүмүүсийн бэлгийн ажиллагааны физиологийн илрэлийг эрдэмтдийн бүтээлүүдэд янз бүрээр дүгнэж бичиж байна. Зарим эрдэмтэд нь эрэгтэй хүний бэлгийн чалх 55-65 насандаа буурдаг гэж нотолж байхад зарим нь 65-75 нас хүртэл нь буурдаггүй гэж үздэг.

Түүнчлэн эрүүл эрэгтэй хүний бэлгийн үйл ажиллагаа 75-80 нас өнгөрсөн ч гэсэн үjгэлжилсээр байдаг гэж нотлох эрдэмтэд ч байдаг байна. Харин эмэгтэйчүүдийн хувьд физиологийн бүрэн зогсолт 48-55 насанд нь ирдэг гэсэн нотолгоо байдаг. Мөн 60-65 зарим эмэгтэйчүүдийнх 60-65 нас хүртэл нь хадгалагдаж байдаг бөгөөд энэ үед тэдний бэлгийн дур хүсэл болон хурьцах чадвар, дур тавих хэмжээ бараг өөрчлөгдөхгүй гэж үзэж байна.

-Хижээл насны эмэгтэй

Эмэгтэй хүний чалх бууралтын үе гол төлөв 45 наснаас эхэлж 46-56 насны хооронд хэлбэлзэлтэй явагддаг байна. Дээрх үе шатанд сэтгэж ойлгох чадвар муудаж, сэтгэл мэдрэлийн болон бэлгийн үйл ажиллагаа суларч, зүрх судасны системийн ажиллагаа зөрчигдөж эхэлдэг байна. Эмэгтэй хүн цэвэршинэ гэдэг нь сарын тэìдэг татарч, хүүхэд гаргахгүй гэсэн үг болохоос биш бэлгийн дур тачаал огт үгүй болчихно гэсэн хэрэг биш.

-Хижээл насны эр хүн

Эрэгтэй хүний чалх бууралт гол төлөв 52-56 эсвэл 65-70 насны хооронд явагддаг байна. Тэгэхдээ эрэгтэй хүний энэхүү үзэгдэл эмэгтэй хүнийг бодвол нилээд удаан /10-15 жил/ үргэлжилдэг бөгөөд хүндрэл зовиур багатай байдаг тул ихэнх тохиолдолд түүний шинж тэмдэг анзаарагдахгүй шахам өнгөрдөг байна. Хэрвээ эрэгтэй хүн 30 жилийн турш өдөр бүр ч юм уу өнжөөд ч юм уу хурьцал үйлддэг бол тэрээр 56 насандаа долоо хоногт 1-2 удаа, эсвэл 2 долоо хоногт 3 удаа хурьцах жишээтэй байдаг аж.

Нас ахисан хүний бэлгийн ажил хатуу эрэмбэтэй нилээд удаан үргэлжилдэг байна. Чалх буурах үеийн бэлгийн амьдрал үргэлжлэх нь эрүүл мэндэд хортой гэж зарим хүмүүс ярьдаг. Энэ бол төөрөгдөл. Харин ч бэлгийн амьдралаа хүчээр зогсоох, дур хүслээ хүчээр барих нь сэтгэл мэдрэлийн үйл ажиллагаа хямрах нэг шалтгаан болдог байна. Настай хүний бэлгийн амьдрал тогтмол жигд үргэлжлэх ёстой. Энэ нь бэлгийн амьдралаа хадгалж явах, мэдрэлийн системийн үйл ажиллагааг хэвийн байлгах чухал нөхцөлийг бүрдүүлж байдаг аж.

Ахимаг насанд бие махбодын ээнэгшин, дасан зохицох чадвар харьдаг учраас олон хоног, сар сойгдоход биед хуримтлагдах үрийн шингэн гадагшлахгүй дотогшлоно. Үүний улмаас эрэгтэй хүний бэлэг эрхтэн өндийх, хөвчрөх дургүй болж, ойртох хүсэл улам бүр унтарна.Иймд тодорхой хугацаанд тогтмол бэлгийн ажил хийж байх нь эрүүл мэндийн болоод сэтгэл санааны ач холбогдолтой. Насны намарт бэлгийн ажил цөөн байхдаа биш, тогтмол байх нь чухал гэдэг.

Нэр*:
Имэйл*
Сэтгэгдэл*:
Нүүр хуудас     Буцах     Дээш буцах