САНАЛ асуулга
Манай зочид
|
||||||||||||
Нүүр хуудасИнээд танд эрүүл мэнд бэлэглэнэ |
Инээд танд эрүүл мэнд бэлэглэнэ
Амьдралдаа сэтгэл хангалуун бус, стресст автагдсан хэнийг ч гэсэн инээд эмчилж чаддаг. Ер нь хүн амьдралдаа хэзээ ч сэтгэл хангалуун байдаггүй шүү дээ. Амьдралаас бүгдийг хожино гэж байхгүйгээс хойш та өөрийгөө дэмий зүйлд ядраах нь утгагүй.
Та хошин шогийн утгыг ойлгохдоо муу, марзан чамин ярианд дургүй ч хааяа инээж наргих нь таны ядаргааг арилгаж, амьдралыг арай хөнгөн хүлээж авахад тань туслах болно.
Yүний тулд:
- Баяр баясгалантай хүмүүстэй илүү харьцаж, уйтгартай, үргэлж сэтгэл гонсгор явдаг, өөдрөг бус хүмүүсээс зайгаа барь.
- Прокатнаас инээдмийн киноны хуурцаг авч найз нөхөд эсвэл гэр бүлтэйгээ үзэх таатай.
- Хэрэв боломжтой бол өдөр бүр хэдхэн хормын зав гарган интернетийн хошин шогийн сайт руу орж бай.
- Багын болон хамт сургууль төгссөн найз нөхөдтэйгээ хааяа уулзаж бай. Өнгөрсөн дурсамжаа ярихад инээх зүйл бишгүй байдаг шүү дээ.
- Хошин шогчдын үзүүлбэр үзэхэд таны хамгийн эвгүй дурсамж ч мартагдаж болзошгүй.
- Онигоог төрөлжүүлэн цуглуул.
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |